Sunday, April 1, 2012

Чиний Үлдээсэн Замаар Би Үргэлжлүүлэн Алхах Болно


Чиний Үлдээсэн Замаар Би Үргэлжлүүлэн Алхах Болно
Өнөөдөр 2012.01.30ний өдөр Хар дарсан амьдралын минь зүүд мэт үйл явдлууд өрнөн өрнөсөөр. Би гэдэг хүн хаанаас нь эхлэн яаж ярихаа мэдэхгүй л байна. Би нэг "Эмэгтэй" хүний талаар бүр тайлбарлавал "Эх" хүн болсон түүнд хичнээн хайртай байсан тухайгаасаа цухас дурдъя.
 Анх 2008.09.02 ны өдөр түүнийг би харж байсан. Дөнгөж Оюутан болж 1р курст шинэ анги, шинэ хайр эхэлжийлаа. Тэр л өдрийн ямар гэгээн дүр төрх миний нүдэнд туссан юм бол /Тэрний нэрийг Энд дурдахдаа өөр нэрээр дурдаж оруулъя./ Заяа гэдэг тэр л дүрийг. Түүнээс хойш нэг мэдэх нээ 4н жил өнгөрчээ. Энэ хугацаанд их л зүйл болж өнгөрсөн дөө. Харин яг одоо өнөөдөр би гэж хүн зүрх зогсох шахаж гайхах, хайрлах давхцсан юм болоод л сууж байдаг аа. Учир юу вэ гэхлээр 4н жилийн түүхийг агуулсан нууцхан хайр сэтгэл болсон охин нэг талаас зөвхөн минийх л гэж бодож байсан тэр нэгэн. Харин одоо бол хэдхэн хоногийн өмнө хүүхэд гаргасан айл гэрийн эзэгтэй, эх хүн болсоныг би сая л дууллаа. Хорвоо яагаад ингэж хатуу ханддаг юм бэ?
Миний Амьдралын түшиг тулгуур минь болж, ар талыг минь сайн харж хамгаалж явах, найдвартай нэгэн эмэгтэй гэж бодож явдаг байлаа. Гэвч энэ хорвоо санасанаар минь болдоггүй нь нэн эмгэнэлтэй гэлтэй. Яагаад гэж би ичих ч үгүй хичнээн мянган удаа бурхнаас гуйж асуумаар санагдаж байна.  Хатуу гэхэд дэндсэн энэ тоглоомонд би ялагджээ. Үргэлж хаа нэгтээ Би чиний дагуул мэт л энэ амьдралдаа амьдарч явах л сонголт чи надад үлдээлээ гэж үү! Би чиний зүрхний чинь гүнд байрлах сэтгэлийн хоосон  орон зай,
Би чиний амьдралын дунд нь биш төгсгөлд нь нөхөөстэй үлдсэн итгэл, Зүгээр л чиний үлдээсэн замаар үргэлжлүүлэн алхах нэгэн...
Жаргал дүүрэн хайрын эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Жаахан удаан үргэлжилсэн бол гэж бодогдох тоолонд л
Итгэлийг сорих сэтгэлийг хорих эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Инээмсэглэл бүрийн эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Жавар үргээх мэт сэтгэлийн мананд гүйж ирсэн атлаа
Жам нь, зам нь тохироогүй учралыг эхлэл нь чи, үлдэгдэл нь харин би...
Намайг орхисон амдралыг биш чамаас холдсон хайранд л
Эхлэл нь Би байж, Үлдэгдэл нь Чи байсан.
2012.01.29 Минут

Бодол



Xүндэтгэл нөгөө үнэн чи хаана байгаа юм бэ???
Алдуурсан замилангын сохор тавилан чи миний өмнө үргэлж сөхөрч явтугай
Xуучимсаг дурсамжыг чинь сэдэв болгон сонгодог хэлбэрээр чи надаас өө хайсан юм гэж үү?
Худлаа гэж чи өөрөө өөртөө өнөөдрийг хүртэл итгүүлж ирсэн юм уу
Чиний төлөө төрцөн юм шиг явлаа харамсалтай нь чи итгэсэнгүй би харамсахгүй 
ээлж нь ирсэн атлаа энгийн хэдэн өдрүүдийн эцсийн мөчид миний гарт бундын хатан л байж
Яагаад чиний аясаар би хөтлүүлэн энэ хүртэл явсан гээч чамд итгэсэн болохоор
Xарьцуулж би чамайгаа дурсамжтайгаа хольж хутгаагүй шүү дээ
Шалтгаанлаг дурсамж зүрхэнд минь наргүй гараг адил хуучирсан юм
Итгэнүү байна уу өөрөө мэддээ үнэхээр би үгүйсэгээгүй мэдээсээ гэсэндээ л дурсамжаа чамд уудалсан
Буруу нь тэр байжээ тиймүү гэхдээ чамайг хайрласан тэр элч одоо ч мөхөөгүй сэрүүн байна
Ухаарч чадахгүй өнгөрсний дараа миний гарт ямар тод байгааг таах гэж битгий оролдоорой
Чамайг ирнэ гэж ингэж итгэж зам сахин цагаа харан харуулдан тэр орой зогсож байсан
Чиний дурсгаж өгсөн бугуйн цаг согтуу залуустай зодолдсон шөнө оосор нь тасарсан
Чамайг ирнэ гэж хүлээсэн нь тэр шөнө миний эцсийн тэвчээр минь алдарч байсан
Чам руу бичсэн мсж минь салах тавиланг дагуулсан ч би гоморхож байсан
Чаг чаг хийх цаг чи бид хоёрын учралаас хойш секунт секунтээр холдуулсан
Яахавдээ би дасаа л биз чамайг сэтгэлээсээ хайрлаа л биз
Xараал идсэн амьдралын эцсийн тоглоомонд миний хожил ирэх болноо
Xань татсан зүрхэн эзэн холын алсаас сураг гаргасан ч үл хайхарлаа
Миний ертөнц угаасаа бичгийн цаас шиг дардан цагаахан байгаагүй
Мөрөөдлийн үнэнч нулимс шартай урссандаа чиний дэргэд би ирсэн
Xарцанд тороx чиний дүр далд эгшиг агуулсан юм шиг намайг татсан
Илэрхий хайр ирэх юм шиг совин татаж аажимдаа сэтгэлээ нээсэн
Алдаагүй оносон гэж өөртөө баярлан хүүхэд шиг хөөрсөн тал ч байгаа
Болдоггүй юм гэдийг бусдын жишээгээр амьдралд аль хэдийнээ бид мэддэг
Нөгөөдөр хоцорсон миний алдсан амьдралыг чи надад тулгаж бурууг өгсөн
Чиний зүүдэнд харвах од миний нэрийг зээлдэгүй бодитоор харвачихсан
Ухаангүй хайрийн сүүлчийн найраглал чиний төлөө ингээд төгсгөл болог.

Аялгуу




Надад сонгодог тэр аялгуу хаанаас гардаг юм бол
Намрын шөнөөр жиндүүхэн салхи намайг хөтлөөд
Халдашгүй эрхт хайрын шилтгээний
Хаан сэнтийд хөтлөн аваачина
Сарны гэрэл яг л тэр сэнтийн өмнө
Сэмээрхэн гэмээр туяагаа тусгахад
Салхи хэдийнээ хувирч нам гүм шөнөөр солигдоно
Халуунаар төөнөх хэний ч юм гар
Ханцуйнаас минь хөтлөөд хаа нэгтэй аваачина
Хав харанхуй гэмээр огторгуй гүнд хөл минь хөөрөн нисч
Олон мянган оддын дундах онцгой нэгэн тод одыг
Оргилог хүсэл минь хүсэмжилдэг
Одоо л би тайван байж чадах юм шиг....
Би шилтгээнээс буцмааргүй байна
Буцаад нөгөө аялгууг сонсмооргүй байна
Хаан сэнтийгээс битгий намайг буулгаач
Хаашаа ч юм битгий намайг явуулаач
Огторгуйн гүндэх нам гүм байдал онцгой тэр одыг
Одоо л надаас бүү холдуулаач.

Омогшил




Гомдож гарсан шартай нулимс хэзээ ч хатдаггүй юм байна
Гомдоож хэлсэн халтай үг хэзээ ч хуучирдаггүй юм байна
Би хэний ч доор орхыг хүсдэггүй шазруун зантай юм байна
Шарлахсандаа юу ч хийж чадах омог бардам цөстэй юм байна
Шавхагдашгүй оргилон буцлах халуун цустай юм байна
Гомдсондоо зүрх урсах нулимстай юм байна
Шантрашгүй даргилан буцлах омогтой юм байна
Хэнд ч бууж өгөхгүй гэсэн зүрхэндээ хийтэй юм байна
Хэтэвч хоосон ч хийж бүтээх сэтгэл намайг гижигдэнэ
Итгэл намайг үнэлэн амьдрал намайг хүмүүжүүлнэ
Надад хана хэрэм барих хүч байгаа ч
Хэн ч бишээ намайг энэ хайр гэгч
Хэт хутга мэт хат суулгалаа
Өнөөдрөөс эхлээд би харвасан сумны хөвч мэт чангарч
Хатгасан хутганы үзүүр мэт хурц
Хангарьдын дэвэлт мэт уран
Уртын дууны шуранхай мэт
Уянгат хөөмийн эгшиг мэт амьдарна аа би.

Зүрхэн сарнай



 
Чи минь бүxнээс илүү xөөрxөн болохоор
Чи минь бусдаас илүү ухаалаг болохоор
Чи минь хэнээс ч илүү сэтгэлтэй болхоор
Чи минь миний зүрхний эзэн болохоор
Чамдаа би гомдож тунирхаж чадахгүй юм байна
Мэдээж амьдрал бүхнийг мөнгөөр зааглана гэвч давж л таараа
Мэдээж аз жаргал гуниг хагацалаар дайрна гэхдээ туулж л таараа
Мэдээж бүхний эхлэл бас төгсгөлд би чамтай л хамт байж таараа
Мэдээж зүрх дүүрэн xайр үргэлж халуун гэдэгт итгэж яваа
Итгээч гэж гуйгаагүй ивэлж үзээд ойлгоно
Иргээд ирээч гээгүй энэ зүрх хэзээд уучилна
Ингээд дуусаа гэсэн ч итгэл хүлээлт нурах болоогүй
Ийм л дурлал байсан гээд ингээд орхиж үл чадна
Нэг асуулт байгаа чиний сэтгэлд би ямар орон зайг эзэлдэг юм бол?

Чи сонс.



 
Зүрх минь уйлж байна чи сонс
Зуны цэцэг шиг дэлбээлж явсан
Зулзаган модны нахиа шиг шинэхэн байсан
Зүсэрч ордог бороон дуслууд
Сэтгэлийг минь жиндээж байна чи сонс
Намрын навчис мөчрөө орxидох шиг
Намайг чи хаяад одсон
Навчис болгоны тоогоор хайртай байсан нь би
Нүүдлийн шувууд шиг орхиод оддог нь чи байсан
Өвлийн жиxүүн салхинд сэтгэлээ жиндээж
Өнчирч xоцорсон зүрхээ арагадах гэж
Өөр нэгний тэвэрт би дасаагүй
Өдийг хүртэл чамайг хайрласан хэвээр чи сонс
Сүүн зам шиг алсад байх чиний сэтгэлийг
Сүүлчийн удаа би тэврэxсэн
Сувд болон урсах миний нулимс чамд минь хүрдэгсэн бол
Энэ дэлхийн хамгийн баян нь чи байх байсан.

Hairiin shuleg 1

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
     *           *           *
Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн

            *  *  *
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
             #  #  #
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
             #  #  #
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х
          *   *   *
Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
          *   *   *
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
          *   *   *
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
          *   *   *
Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй
Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
Нээрээ би чамд дэндүү дасжээ...