Sunday, April 1, 2012

bish bish

Хэрвээ чи надад дасаж дурласан бол 
Хэрэггүй дээ залуу минь эртхэн сэтгэлээ буцаа
Хэтэрхий их оройтвол жүжиг болон хувираад
Хэтрүүлсэн зүрхнээс чинь нулимс урсах болно
Дураар өссөн миний бодол ондоо
Дуугүйхэн ирчихдэг тэр л жаргалд итгэдэг
Дурсаад хоцордог тэр л шаналалд ганцаарддаг
Дусал нулимсны шорвогт ангадагаа
Хэтэвч дүрэн мөнгөнд минь
Хийсвэр сэтгэлээр бүү шунагла тэр дурлал биш
Хээнцэр төрсөн зүсэнд минь
Хээгүй хайраар бүү зочил тэр дурлал биш
Анх догдолсон мэдрэмжээрээ л
Алсдаа намайг хайрла тэр дурлал
Аажимдаа төрдөг увьдаснаас
Алхам холдоод хар тэр чинь би
Учирлын гудманд хараа булаасан тэр л хархүүг хайрлахаас
Удаан цэнгэлд хорогдож дассан чи надад хэрэггүй ээ
Ургах нарнаар зүүдэлж сэрдэг тэр л хөвгүүнд дурласнаас
Уртхан шөнүүдэд энгэр зөрүүлсэн чамд бишээ
Зүрхэнд хоногших тэр л дүрийг чамаас хайдгаас
Зөрүүдлэн эрхэлдэг хонгор аалийг чинь биш
Зуны үдшээр сэтгэл булаасан чамайг хайрладгаас
Зуун жилийн ханилгаанд чинь биш ээ
Дурлалын тухай бодол минь ийм болохоор
Дулаахан сэтгэлдээ анхны учралаа сана
Яг тэр үед үнэн дурласан бол
Яахын аргагүй чи миний хань мөн.
Цагийн уртад татагдах сэтгэлийг чинь
Цагаахан хайр гэж би харахүуй ойлгохгүй
Цал буурал болсон ч өнөөх дурлалаараа л дурла
Цайлган чамайгаа орхиж өөр нэгнийг харахгүй ээ

No comments:

Post a Comment