Sunday, April 1, 2012

Шилэн хорго


Дарс шиг амттай чамд мансуурч
Сормуус цанатах өвөл би явлаа
Дураар эрхэлж тэвэрч үлдсэн шөнүүд
Шилэн хоргоны цаана дулаахан
Хархан нүд чинь гижиг төрүүлэхэд
Ичгүүргүй саран хүртэл дурладаг
Тэр жижигхээн бидний оромжинд 
Чамайг инээхэд одод баясдаг 
Дурлаж ханахгүй чиний үнэртэй,
Зүүдэнд илбэх салхинд би хайртай
Ганцхан чиний л тухай байдаг
Шүлэг минь надад хайртай
Чинийх байсан зүрхээ үүрээд
Цас хаялуулан ганцаар би явлаа
Ширхэг болгон адилгүйн тоогоор
Чамайг би санасан хайрт минь
Удахгүй цаг ухрах тэр мөчид
Чамд амласан үдэшээ сануулж 
Сахиусан тэнгэрүүдээр элч илгээе
Шилэн хоргондоо дарс шимэе

No comments:

Post a Comment