Sunday, April 1, 2012

Согтуу найрагч би


Согтуу найрагч би 
Согтохоороо солио минь эхэлж 
Сартай би ярилцдаг 
Салхитай би нөхцөж 
Шүлэгээ бас тэрлэдэг 
Унаталаа их уухгүй ч 
Ухаанаа сийртэл уух би дуртай
Уужим болж дотор минь онгойдог болохоор 
Ус шиг тунгалаг тэр идээнд би хайртай
Яадаг юм би
Сархадын сайханд мансуурч 
Сайхан бүсгүйд дурладаг 
Уяхан биеийг нь ширтэж 
Уруулынх нь амтыг төсөөлдөг 
Ямхын төдий зайнаас 
Янаг сэтгэлийг нь мэдэрч 
Ялдам лагшинг нь илбэдэг 
Яг үнэндээ би түүнтэй хурьцдаг 
Чөтгөр шүглэсэн найрагч 
Чөдөр алдуурсан адуу шиг болдог 
Амтлаг бүхнийг амсуулдаг учир 
Архинд би дуртай бүр хайртай
Согтуу гуйвж явахад минь
Сор бүсгүйчүүд араас минь хуйлардаг 
Соёлгүй бүдүүлэг араншинд минь биш 
Сондор шүлгэнд минь гүйлддэг 
Зарим нэг нь намайг Чойном гэдэг 
Зав нь гарахаараа Пушкин ч гэх юм билээ
Харин би дульдчисан яриагаараа
Хорвоод би цор ганц гэж бардамнадаг 
Дурласан шүү гээд зарим нь өвөрөө нээхэд 
Дуугүйхэн би уруулд нь шүргэдэг 
Дундуурхан орчлонд хөнжил дамждаг 
Дон шүгэлсэн ядруухан эр би биш 
Харцыг минь булааж дурлалыг минь эзэмдсэн нь олон 
Хайрыг минь мэдэрч зүрхийг минь булгилуулсан нь ховор 
Хааяахан эрүүл явахад дагина бууж ирсэн ч
Хархан нүд минь дагаж шүлс минь урсдаггүй солиот
Харин согтож муудсан явахад 
Харанхуйн эзэн буугаад ирсэн ч би дурлана
Сархаданд мансуурч ухаан дулимаг гэлдрэхэд
Сарнаас бусдыг би шүлгээрээ эзэмдэнэ
Архи гэдэг сайхаан сайхан 
Амраг бүсгүй ч бас уяхан 
Гэхдээ би бол Би... өөр хэн ч биш 
Гэрэвшиж тэрлэдэг энгийн нэгэн найрагч

No comments:

Post a Comment