Sunday, April 1, 2012

хайранд хань болж би хүлээхгүй..


 навчис нөмрөг болон
намиранхан унахад л
энэ сандал дээр хүлээсэн
эгнэшгүй үзэсгэлэнт цас хаялж
цагаан нөмрөг нөмрүүлэн
цаг хугацаа урссаар байхад ч
өнчин сандал дээр би
өдөр шөнөгүй хүлээсээр л байсан
анхны яргуй цухуйж
ариухан хайрын хавар ирхэд ч
модон сандал дээрээ би
мөнөөх нэгнийг хүлээсээр л байсан
би хүлээсээр л байсан
битүүхэн дотроо найдсаар л байсан
гунигт бороо шивэрч үүл надад
горьдоод хэрэггүй, чамайг өөр эмэгтэйд
сэтгэлээ өгч үсийг нь илбэн буйг
сэмхэн шивнэж борооны дусал бүр
надад ойлгуулхыг хичээн байхад
нулимс минь бороо болон
аынга цахилхад л би
ахин чамайг хүлээхгүйгээр шийдсэн
чамайг би мартахыг хүссэн
чимээгүй зүрхээ хорихыг хүссэн
гундсан сарнай шиг өөртөө би
гомдсон гунисан гутарсан...
хүлээхгүй, би ахин хүлээхгүй
хайранд хань болж би хүлээхгүй...

No comments:

Post a Comment