Sunday, April 1, 2012

Чамаас асууяа


Чи яаг хэн бэ , чадвал хариулаач
Чихэнд минь чимэгтэй үгс биш
Чин сэтгэлийн үг ээ хэлээч
Чамайг би өөр шиг ээ мэдмээр байна
Харин би хэн бэ гэж үү
Хажууд чини ханилан суух
Хонгор бүсгүй чинь мөн үү гэж үү
 Харин л дээ, би ч бас мэдмээр байна
Би байдаг л нэгэн бүсгүй байж болохсон
Биш ээ, чамд л онцгой нэгэн байхсан
Чи жирийн нэгэн залуу байсан ч
Чамайг чухал нэгэн байлгамаар байна
Инээж чадах уу чи надтай хамт
Тэгвэл хамтдаа уйлсан ч чаднаа би 
Үхэхэд ч бэлэн үү хайрынхаа төлөө
Тэгвэл амьдахад ч бэлэн би чамтай
Үнэнийг огоорсон орчлонд чи
Үнэнч  хайрыг хайж бна уу
Би ч гэсэн үүнийг л хайсан
Бид магадгүй олчихсон тийм үү
 Али эсвэл чи минь
Ахин нэг эрэлд гарах гэж бна уу...Чамаас асууяа

No comments:

Post a Comment