Sunday, April 1, 2012

хэзээ нэг цагт би

хэзээ нэг цагт би
хэний ч хүрээгүй оргилд хүрнэ
хэзээ нэг цагт би
хараад ч итгэхгүй жаргалд хүрнэ
хэзээ нэг цагт би
хөөрхөн хүүхэдтэй болно
хэзээ нэг цагт би
хөөрхөн ач зээтэй болно
хэзээ нэг цагт би
хэний ч мэдэхгүй ертөнцөд очно
хэзээ нэг цагт би
эн бүхний ярьдаг бурхны өмнө
худал үнэнээ шүүлгэн зогсоно
хэзээ нэг цагт би
хэн ч мэдэхгүй тэр газраас
хэн бүхний амьдралийг шимтэн харна
хэзээ нэг  цагт
хүмүүс хэнд ч ойлгомжтой амьдралын
хэнхэг томъёллыг гаргаж ирнэ...

No comments:

Post a Comment