Sunday, April 1, 2012

хайрын мөртүүд

зүрх минь чиний төлөө цохилж
нүд минь чамайг зөвхөн хайж
сэтгэл минь чам руу л тэмүүлж
зүүд минь чамаар л хайрлуулна
******************************
хайртай хүн минь дэргэд байхад
хэтэрхий жаргалтай санагдана
хайртай хүнээ сэтгэлдээ бодход
хэцүү энэ орчлонгоос тасарна
******************************
ганцаардах хэрэггүй ээ
би дэргэд чинь үүрд байна
гомдох хэрэггүй ээ
би чамайг л үүрд хайрлана
*******************************
нүгэлт энэ ертөнцөд
надаас бусдад дурла
нүгэлт энэ орчлонд
нөмөр болох хүнийг л хай
*******************************
сэтгэл минь чамайг л хүлээдэг
сэвшээ салхитай өдөр чамайг л үгүйлдэг
зүрх минь чамайг л хүлээдэг
зүгээр л чамайг би үүрд хүлээнэ....
*********************************
сэтгэлийг минь дурсамжаар хөглөсөн
сэрүүхэн гудамжаар алхах би дуртай
хосууд биендээ жаргал бэлэглэн
хотын гудамжаар алхаж явааг харах би дуртай
*********************************
сэм сэмхэн найдвар төрүүлдэг
сэтгэлд минь хайрыг бэлэглэдэг
түүнд л би хайртай
зүүдэнд минь ирээд буцдаг
зүрхэнд минь амьдрал бэлэглэдэг
түүнд л би хайртай....

No comments:

Post a Comment