Sunday, April 1, 2012

Аялгуу




Надад сонгодог тэр аялгуу хаанаас гардаг юм бол
Намрын шөнөөр жиндүүхэн салхи намайг хөтлөөд
Халдашгүй эрхт хайрын шилтгээний
Хаан сэнтийд хөтлөн аваачина
Сарны гэрэл яг л тэр сэнтийн өмнө
Сэмээрхэн гэмээр туяагаа тусгахад
Салхи хэдийнээ хувирч нам гүм шөнөөр солигдоно
Халуунаар төөнөх хэний ч юм гар
Ханцуйнаас минь хөтлөөд хаа нэгтэй аваачина
Хав харанхуй гэмээр огторгуй гүнд хөл минь хөөрөн нисч
Олон мянган оддын дундах онцгой нэгэн тод одыг
Оргилог хүсэл минь хүсэмжилдэг
Одоо л би тайван байж чадах юм шиг....
Би шилтгээнээс буцмааргүй байна
Буцаад нөгөө аялгууг сонсмооргүй байна
Хаан сэнтийгээс битгий намайг буулгаач
Хаашаа ч юм битгий намайг явуулаач
Огторгуйн гүндэх нам гүм байдал онцгой тэр одыг
Одоо л надаас бүү холдуулаач.

No comments:

Post a Comment