Sunday, April 1, 2012

Төсөөллийн гудамж

Төсөөллийн гудамж
Нөгөө уйтай гудмаар алхаж явхад
Над дээрээс навч унасан юм
Зүрхнийхээ дуудлагаар тэр навчин дээр
Зүгээр л хайрын түүхээ бичиж эхэллээ
Өнгөрсөн яг тэр намраар чамайг анх хараад
Өдөр ирэх бүр татагдаад хайрлачихсанаа
Сэн сэнхэн үгүйлдэгээ бичээд
Сэвшээ салхинд хайртыг минь
Ирүүлээч хэмээн өөрийн эрхгүй шивнэв
Инээмсэглэлийг нь бодход зүрх минь дэглөн
Өнчин сандал дээр хүлээн суухдаа л
Өнүүх навчаа харин талын салхиар
Дайгаад явуулчихсан гэв гэнэт
Дэндүү хийсвэр үйлдлээсээ ичих шиг
Дэндүү холын инээмсэглэлийг горьодхдоо баярлах шиг
Босоод буцаад алхлаа гэвч, салхи сонорт минь
Битгий яв, эргээд хар гэж шивнэхэд
Тээнэгэлзсэн хирнээ эргээд хартал
Тэр хөвгүүн илгээсэн навчыг минь барин инээмсэглээд
Хором хормоор дөхөж байлаа над руу
Хэсэг гайхсан сэхээрч эргэн тойрноо хартал
Модноос навчис хайр болон бударч
Мөнөөх уйтай гудамж биш
Төсөөллийн минь хайрын гудамж угтав
Тайвуу намуунаар салхи бидэнд баяр хүргэж
Мөнөөх хөвгүүний энгэрт навчаа зүүж өгөөд
Мөнхөд минийх гэж захиад гараас нь хөтлөх яг тэр агшинд
Нөгөө л янзаараа сэрүүлэг дуугаран
Нойрон дундахь жаргалын төгсгөл болон дуудлаа

No comments:

Post a Comment