Sunday, April 1, 2012

Омогшил




Гомдож гарсан шартай нулимс хэзээ ч хатдаггүй юм байна
Гомдоож хэлсэн халтай үг хэзээ ч хуучирдаггүй юм байна
Би хэний ч доор орхыг хүсдэггүй шазруун зантай юм байна
Шарлахсандаа юу ч хийж чадах омог бардам цөстэй юм байна
Шавхагдашгүй оргилон буцлах халуун цустай юм байна
Гомдсондоо зүрх урсах нулимстай юм байна
Шантрашгүй даргилан буцлах омогтой юм байна
Хэнд ч бууж өгөхгүй гэсэн зүрхэндээ хийтэй юм байна
Хэтэвч хоосон ч хийж бүтээх сэтгэл намайг гижигдэнэ
Итгэл намайг үнэлэн амьдрал намайг хүмүүжүүлнэ
Надад хана хэрэм барих хүч байгаа ч
Хэн ч бишээ намайг энэ хайр гэгч
Хэт хутга мэт хат суулгалаа
Өнөөдрөөс эхлээд би харвасан сумны хөвч мэт чангарч
Хатгасан хутганы үзүүр мэт хурц
Хангарьдын дэвэлт мэт уран
Уртын дууны шуранхай мэт
Уянгат хөөмийн эгшиг мэт амьдарна аа би.

No comments:

Post a Comment