Sunday, April 1, 2012

Чиний Үлдээсэн Замаар Би Үргэлжлүүлэн Алхах Болно


Чиний Үлдээсэн Замаар Би Үргэлжлүүлэн Алхах Болно
Өнөөдөр 2012.01.30ний өдөр Хар дарсан амьдралын минь зүүд мэт үйл явдлууд өрнөн өрнөсөөр. Би гэдэг хүн хаанаас нь эхлэн яаж ярихаа мэдэхгүй л байна. Би нэг "Эмэгтэй" хүний талаар бүр тайлбарлавал "Эх" хүн болсон түүнд хичнээн хайртай байсан тухайгаасаа цухас дурдъя.
 Анх 2008.09.02 ны өдөр түүнийг би харж байсан. Дөнгөж Оюутан болж 1р курст шинэ анги, шинэ хайр эхэлжийлаа. Тэр л өдрийн ямар гэгээн дүр төрх миний нүдэнд туссан юм бол /Тэрний нэрийг Энд дурдахдаа өөр нэрээр дурдаж оруулъя./ Заяа гэдэг тэр л дүрийг. Түүнээс хойш нэг мэдэх нээ 4н жил өнгөрчээ. Энэ хугацаанд их л зүйл болж өнгөрсөн дөө. Харин яг одоо өнөөдөр би гэж хүн зүрх зогсох шахаж гайхах, хайрлах давхцсан юм болоод л сууж байдаг аа. Учир юу вэ гэхлээр 4н жилийн түүхийг агуулсан нууцхан хайр сэтгэл болсон охин нэг талаас зөвхөн минийх л гэж бодож байсан тэр нэгэн. Харин одоо бол хэдхэн хоногийн өмнө хүүхэд гаргасан айл гэрийн эзэгтэй, эх хүн болсоныг би сая л дууллаа. Хорвоо яагаад ингэж хатуу ханддаг юм бэ?
Миний Амьдралын түшиг тулгуур минь болж, ар талыг минь сайн харж хамгаалж явах, найдвартай нэгэн эмэгтэй гэж бодож явдаг байлаа. Гэвч энэ хорвоо санасанаар минь болдоггүй нь нэн эмгэнэлтэй гэлтэй. Яагаад гэж би ичих ч үгүй хичнээн мянган удаа бурхнаас гуйж асуумаар санагдаж байна.  Хатуу гэхэд дэндсэн энэ тоглоомонд би ялагджээ. Үргэлж хаа нэгтээ Би чиний дагуул мэт л энэ амьдралдаа амьдарч явах л сонголт чи надад үлдээлээ гэж үү! Би чиний зүрхний чинь гүнд байрлах сэтгэлийн хоосон  орон зай,
Би чиний амьдралын дунд нь биш төгсгөлд нь нөхөөстэй үлдсэн итгэл, Зүгээр л чиний үлдээсэн замаар үргэлжлүүлэн алхах нэгэн...
Жаргал дүүрэн хайрын эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Жаахан удаан үргэлжилсэн бол гэж бодогдох тоолонд л
Итгэлийг сорих сэтгэлийг хорих эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Инээмсэглэл бүрийн эхлэл нь чи байж, үлдэгдэл нь харин би...
Жавар үргээх мэт сэтгэлийн мананд гүйж ирсэн атлаа
Жам нь, зам нь тохироогүй учралыг эхлэл нь чи, үлдэгдэл нь харин би...
Намайг орхисон амдралыг биш чамаас холдсон хайранд л
Эхлэл нь Би байж, Үлдэгдэл нь Чи байсан.
2012.01.29 Минут

Бодол



Xүндэтгэл нөгөө үнэн чи хаана байгаа юм бэ???
Алдуурсан замилангын сохор тавилан чи миний өмнө үргэлж сөхөрч явтугай
Xуучимсаг дурсамжыг чинь сэдэв болгон сонгодог хэлбэрээр чи надаас өө хайсан юм гэж үү?
Худлаа гэж чи өөрөө өөртөө өнөөдрийг хүртэл итгүүлж ирсэн юм уу
Чиний төлөө төрцөн юм шиг явлаа харамсалтай нь чи итгэсэнгүй би харамсахгүй 
ээлж нь ирсэн атлаа энгийн хэдэн өдрүүдийн эцсийн мөчид миний гарт бундын хатан л байж
Яагаад чиний аясаар би хөтлүүлэн энэ хүртэл явсан гээч чамд итгэсэн болохоор
Xарьцуулж би чамайгаа дурсамжтайгаа хольж хутгаагүй шүү дээ
Шалтгаанлаг дурсамж зүрхэнд минь наргүй гараг адил хуучирсан юм
Итгэнүү байна уу өөрөө мэддээ үнэхээр би үгүйсэгээгүй мэдээсээ гэсэндээ л дурсамжаа чамд уудалсан
Буруу нь тэр байжээ тиймүү гэхдээ чамайг хайрласан тэр элч одоо ч мөхөөгүй сэрүүн байна
Ухаарч чадахгүй өнгөрсний дараа миний гарт ямар тод байгааг таах гэж битгий оролдоорой
Чамайг ирнэ гэж ингэж итгэж зам сахин цагаа харан харуулдан тэр орой зогсож байсан
Чиний дурсгаж өгсөн бугуйн цаг согтуу залуустай зодолдсон шөнө оосор нь тасарсан
Чамайг ирнэ гэж хүлээсэн нь тэр шөнө миний эцсийн тэвчээр минь алдарч байсан
Чам руу бичсэн мсж минь салах тавиланг дагуулсан ч би гоморхож байсан
Чаг чаг хийх цаг чи бид хоёрын учралаас хойш секунт секунтээр холдуулсан
Яахавдээ би дасаа л биз чамайг сэтгэлээсээ хайрлаа л биз
Xараал идсэн амьдралын эцсийн тоглоомонд миний хожил ирэх болноо
Xань татсан зүрхэн эзэн холын алсаас сураг гаргасан ч үл хайхарлаа
Миний ертөнц угаасаа бичгийн цаас шиг дардан цагаахан байгаагүй
Мөрөөдлийн үнэнч нулимс шартай урссандаа чиний дэргэд би ирсэн
Xарцанд тороx чиний дүр далд эгшиг агуулсан юм шиг намайг татсан
Илэрхий хайр ирэх юм шиг совин татаж аажимдаа сэтгэлээ нээсэн
Алдаагүй оносон гэж өөртөө баярлан хүүхэд шиг хөөрсөн тал ч байгаа
Болдоггүй юм гэдийг бусдын жишээгээр амьдралд аль хэдийнээ бид мэддэг
Нөгөөдөр хоцорсон миний алдсан амьдралыг чи надад тулгаж бурууг өгсөн
Чиний зүүдэнд харвах од миний нэрийг зээлдэгүй бодитоор харвачихсан
Ухаангүй хайрийн сүүлчийн найраглал чиний төлөө ингээд төгсгөл болог.

Аялгуу




Надад сонгодог тэр аялгуу хаанаас гардаг юм бол
Намрын шөнөөр жиндүүхэн салхи намайг хөтлөөд
Халдашгүй эрхт хайрын шилтгээний
Хаан сэнтийд хөтлөн аваачина
Сарны гэрэл яг л тэр сэнтийн өмнө
Сэмээрхэн гэмээр туяагаа тусгахад
Салхи хэдийнээ хувирч нам гүм шөнөөр солигдоно
Халуунаар төөнөх хэний ч юм гар
Ханцуйнаас минь хөтлөөд хаа нэгтэй аваачина
Хав харанхуй гэмээр огторгуй гүнд хөл минь хөөрөн нисч
Олон мянган оддын дундах онцгой нэгэн тод одыг
Оргилог хүсэл минь хүсэмжилдэг
Одоо л би тайван байж чадах юм шиг....
Би шилтгээнээс буцмааргүй байна
Буцаад нөгөө аялгууг сонсмооргүй байна
Хаан сэнтийгээс битгий намайг буулгаач
Хаашаа ч юм битгий намайг явуулаач
Огторгуйн гүндэх нам гүм байдал онцгой тэр одыг
Одоо л надаас бүү холдуулаач.

Омогшил




Гомдож гарсан шартай нулимс хэзээ ч хатдаггүй юм байна
Гомдоож хэлсэн халтай үг хэзээ ч хуучирдаггүй юм байна
Би хэний ч доор орхыг хүсдэггүй шазруун зантай юм байна
Шарлахсандаа юу ч хийж чадах омог бардам цөстэй юм байна
Шавхагдашгүй оргилон буцлах халуун цустай юм байна
Гомдсондоо зүрх урсах нулимстай юм байна
Шантрашгүй даргилан буцлах омогтой юм байна
Хэнд ч бууж өгөхгүй гэсэн зүрхэндээ хийтэй юм байна
Хэтэвч хоосон ч хийж бүтээх сэтгэл намайг гижигдэнэ
Итгэл намайг үнэлэн амьдрал намайг хүмүүжүүлнэ
Надад хана хэрэм барих хүч байгаа ч
Хэн ч бишээ намайг энэ хайр гэгч
Хэт хутга мэт хат суулгалаа
Өнөөдрөөс эхлээд би харвасан сумны хөвч мэт чангарч
Хатгасан хутганы үзүүр мэт хурц
Хангарьдын дэвэлт мэт уран
Уртын дууны шуранхай мэт
Уянгат хөөмийн эгшиг мэт амьдарна аа би.

Зүрхэн сарнай



 
Чи минь бүxнээс илүү xөөрxөн болохоор
Чи минь бусдаас илүү ухаалаг болохоор
Чи минь хэнээс ч илүү сэтгэлтэй болхоор
Чи минь миний зүрхний эзэн болохоор
Чамдаа би гомдож тунирхаж чадахгүй юм байна
Мэдээж амьдрал бүхнийг мөнгөөр зааглана гэвч давж л таараа
Мэдээж аз жаргал гуниг хагацалаар дайрна гэхдээ туулж л таараа
Мэдээж бүхний эхлэл бас төгсгөлд би чамтай л хамт байж таараа
Мэдээж зүрх дүүрэн xайр үргэлж халуун гэдэгт итгэж яваа
Итгээч гэж гуйгаагүй ивэлж үзээд ойлгоно
Иргээд ирээч гээгүй энэ зүрх хэзээд уучилна
Ингээд дуусаа гэсэн ч итгэл хүлээлт нурах болоогүй
Ийм л дурлал байсан гээд ингээд орхиж үл чадна
Нэг асуулт байгаа чиний сэтгэлд би ямар орон зайг эзэлдэг юм бол?

Чи сонс.



 
Зүрх минь уйлж байна чи сонс
Зуны цэцэг шиг дэлбээлж явсан
Зулзаган модны нахиа шиг шинэхэн байсан
Зүсэрч ордог бороон дуслууд
Сэтгэлийг минь жиндээж байна чи сонс
Намрын навчис мөчрөө орxидох шиг
Намайг чи хаяад одсон
Навчис болгоны тоогоор хайртай байсан нь би
Нүүдлийн шувууд шиг орхиод оддог нь чи байсан
Өвлийн жиxүүн салхинд сэтгэлээ жиндээж
Өнчирч xоцорсон зүрхээ арагадах гэж
Өөр нэгний тэвэрт би дасаагүй
Өдийг хүртэл чамайг хайрласан хэвээр чи сонс
Сүүн зам шиг алсад байх чиний сэтгэлийг
Сүүлчийн удаа би тэврэxсэн
Сувд болон урсах миний нулимс чамд минь хүрдэгсэн бол
Энэ дэлхийн хамгийн баян нь чи байх байсан.

Hairiin shuleg 1

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
     *           *           *
Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн

            *  *  *
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
             #  #  #
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
             #  #  #
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х
          *   *   *
Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
          *   *   *
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
          *   *   *
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
          *   *   *
Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй
Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
Нээрээ би чамд дэндүү дасжээ...

Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг.

Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг.

Хайр нь хацар дээр зєєлєн vнсэх vнсэлт.

Энэ нь горьдлого юм.


Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм.

Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм.
Энэ бол тэвчээр билээ.



Хайр нь хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм.

Хайр нь номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал.


Хайр бол хэзээ ч vхэшгvй цэцэг билээ.



Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг.



Хайр бол таны хайрт танд анхны удаа яг яаж харагдаж байсныг дахин нэг харах.

Энэ бол vнэн байдал.



Хайр гэдэг нь та сэтгэл дотроо дахин хэзээ ч ганцаардахгvй гэдгээ мэдрэх.

Хайр бол цаг хэд болж байгааг мэдэж байсан ч, тоохгvй мэт аашлах.
Энэ бол баяр баясал.



Хайр бол танд бvх дэлхийг тодорхойлох энгийн сэтгэлийн илэрхийлэл.

Хайр бол таны хацар дээр vнсэх сахиусан тэнгэр юм.
Хайр бол таныг халуун энгэртээ тэврэх уужуу сэтгэл юм.




Хайр нь та єєрийн мэддэг нэгнээ арай шинээр харж, єєр бусад зан чанарыг нь таних юм.

Энэ нь дахин шинэчлэлт юм.



Хайр нь таны хувьд бол бvх зvйл.



Хайр бол зvvдэлсэн зvvднийхаа тайллыг олох гэж Бурхнаас асуух.

Яг энэ vед л тєсєєлєл нь жинхэнэ байдалтай нvvр тулдаг юм.
Хайр бол хайртыгаа сэрхэд нь дэргэд байх юм.


Хайр нь хоёр хос ямар ч жижиг зай байсан хамтдаа тэврэлдэн унтах юм.



Хайр нь хэзээ ч мєхєшгvй бєгєєд ямар ч хол зайг туулах чадвартай билээ.

Энэ нь итгэл юм.


Хайр нь бол баяртай гэж хэлчихээд, удахгvй хvрээд ирнэ дээ гэсэн итгэл юм.



Хайр нь зvрхийг булиглуулж, зогсоож ч чадна.

Хайр нь гадаа хvйтэн жихvvн єдєр хайрттайгаа дулаахан хєнжил дотроо хамтдаа байх юм.


Хайр бол хэзээ ч дуусашгvй тvvх бєгєєд хэн ч эхлэхээс нь ємнє зєгнєж чадахгvй билээ.



Хайр нь сайхан амраарай гээд хацар дээр нь зєєлєн vнсэх vнсэлт юм.


Таны хувьд хайр гэж юу вэ?

Ta сэтгэгдэлээ үлдээнэ үү

тэнгэр-газар-хайр

тэнгэрт хоёр сар гардаггүйтэй адил
миний зүрхэнд хоёр хайр багтахгүй
газарт ганц мод ургадаггүйтэй адил
миний урууланд ганцхан шивнээ багтахгүй
тэнгэр мэт уужуу байж
газар мэт зовж байж
миний зүрх хайрыг олсон

чамайг байхгүйг мэдсэн шиг

чамайг байхгүйг мэдсэн шиг
час хийм хүйтэрлээ
чамд өгхөөр хадгалж байсан уруулийг минь
чамин цас булаан одлоо
ганцхан чамд өгсөн хайрийг минь
гайтай юм шиг цасан булаан одлоо
ганцхан чамд хадгалж байсан бүхнээ
ганган цасанд би өгчихсөөн
намайг харин битгий буруутгаарай...
 

хайрын мөртүүд

зүрх минь чиний төлөө цохилж
нүд минь чамайг зөвхөн хайж
сэтгэл минь чам руу л тэмүүлж
зүүд минь чамаар л хайрлуулна
******************************
хайртай хүн минь дэргэд байхад
хэтэрхий жаргалтай санагдана
хайртай хүнээ сэтгэлдээ бодход
хэцүү энэ орчлонгоос тасарна
******************************
ганцаардах хэрэггүй ээ
би дэргэд чинь үүрд байна
гомдох хэрэггүй ээ
би чамайг л үүрд хайрлана
*******************************
нүгэлт энэ ертөнцөд
надаас бусдад дурла
нүгэлт энэ орчлонд
нөмөр болох хүнийг л хай
*******************************
сэтгэл минь чамайг л хүлээдэг
сэвшээ салхитай өдөр чамайг л үгүйлдэг
зүрх минь чамайг л хүлээдэг
зүгээр л чамайг би үүрд хүлээнэ....
*********************************
сэтгэлийг минь дурсамжаар хөглөсөн
сэрүүхэн гудамжаар алхах би дуртай
хосууд биендээ жаргал бэлэглэн
хотын гудамжаар алхаж явааг харах би дуртай
*********************************
сэм сэмхэн найдвар төрүүлдэг
сэтгэлд минь хайрыг бэлэглэдэг
түүнд л би хайртай
зүүдэнд минь ирээд буцдаг
зүрхэнд минь амьдрал бэлэглэдэг
түүнд л би хайртай....

хайранд хань болж би хүлээхгүй..


 навчис нөмрөг болон
намиранхан унахад л
энэ сандал дээр хүлээсэн
эгнэшгүй үзэсгэлэнт цас хаялж
цагаан нөмрөг нөмрүүлэн
цаг хугацаа урссаар байхад ч
өнчин сандал дээр би
өдөр шөнөгүй хүлээсээр л байсан
анхны яргуй цухуйж
ариухан хайрын хавар ирхэд ч
модон сандал дээрээ би
мөнөөх нэгнийг хүлээсээр л байсан
би хүлээсээр л байсан
битүүхэн дотроо найдсаар л байсан
гунигт бороо шивэрч үүл надад
горьдоод хэрэггүй, чамайг өөр эмэгтэйд
сэтгэлээ өгч үсийг нь илбэн буйг
сэмхэн шивнэж борооны дусал бүр
надад ойлгуулхыг хичээн байхад
нулимс минь бороо болон
аынга цахилхад л би
ахин чамайг хүлээхгүйгээр шийдсэн
чамайг би мартахыг хүссэн
чимээгүй зүрхээ хорихыг хүссэн
гундсан сарнай шиг өөртөө би
гомдсон гунисан гутарсан...
хүлээхгүй, би ахин хүлээхгүй
хайранд хань болж би хүлээхгүй...

сарнайн амьдрал ер нь ямархуу байдаг бол??


 сарнайн амьдрал ер нь ямархуу байдаг бол??

 үзэсгэлэнт сарнай
хөөрхий сарнайн дэлбээ гандан унажээ хайр найргүй цаг хугацааны өмнө сөхөрчээ үзэсгэлэнтэй байсан түүнд атаархаад үгээгүй болгохоор цаг хугацаа шийлджээ өрөвдөх сэтгэлгүйгээр түүнийг тойрон өдөр үдэш хамаагүй шуурчээ уйлсан гунисан гутарсан эцэст нь унасан цаг хугацааны өмнө харин бахдалтайгаар мишээгээд цаг хугацаа дараагийн золиос руугаа явж одлоо

хэзээ нэг цагт би

хэзээ нэг цагт би
хэний ч хүрээгүй оргилд хүрнэ
хэзээ нэг цагт би
хараад ч итгэхгүй жаргалд хүрнэ
хэзээ нэг цагт би
хөөрхөн хүүхэдтэй болно
хэзээ нэг цагт би
хөөрхөн ач зээтэй болно
хэзээ нэг цагт би
хэний ч мэдэхгүй ертөнцөд очно
хэзээ нэг цагт би
эн бүхний ярьдаг бурхны өмнө
худал үнэнээ шүүлгэн зогсоно
хэзээ нэг цагт би
хэн ч мэдэхгүй тэр газраас
хэн бүхний амьдралийг шимтэн харна
хэзээ нэг  цагт
хүмүүс хэнд ч ойлгомжтой амьдралын
хэнхэг томъёллыг гаргаж ирнэ...

хүлээлт



өвөл тэсэж үлдсэн навч шиг миний сэтгэл өвөл шиг хахир хүйтэн чиний сэтгэл өөд уруугүй яаран гүйлдэх хүмүүс өмнөө байгаа намайг хэн нь ч анзаарахгүй би ганцаараа хүлээсээр чамд итгэх итгэл намайг дааруулахгүй ээ чамайг хайрлах сэтгэл намайг яаруулахгүй ээ чамтай болзоогүй ч би хүлээнэ ээ чамайг ядаж харахын тулд би хүлээнэ ээ би ганцаар хүлээсээр хавар намар өвөл зун хахир хүйтэн аагим халуунд ч хүлээнэ ээ,би хүлээнэ шантрахгүй хайр минь надад итгэл бэлэглэнэ би ганцаар хүлээсээр эцэс сүүлд нь би бүтэн жил хүлээлээ ээдчихлээ, миний сэтгэл хайр аа эндүү боджээ чамайг ирнэ гэж эргэж ч харалгүй явдаг байсныг чинь анзаараагүй байж би хүлээж ханалаа тасардаггүй байсан навчсыг санаж байна уу тасарчихжээ тэд хайр аа тэр навчсын нөмөрт би хүлээдэг байсан юм тэд одоо үгүй болжээ яг миний сэтгэл шиг би хүлээж ханалаа удаан хүлээсэн намайг анзааралгүй урдуураа зөрсөн охиныг хайрлаад урмыг минь огт бодоогүй байж унаж тусдаг нь юу вэ тэр охинд би хүлээж ханалаа

Төсөөллийн гудамж

Төсөөллийн гудамж
Нөгөө уйтай гудмаар алхаж явхад
Над дээрээс навч унасан юм
Зүрхнийхээ дуудлагаар тэр навчин дээр
Зүгээр л хайрын түүхээ бичиж эхэллээ
Өнгөрсөн яг тэр намраар чамайг анх хараад
Өдөр ирэх бүр татагдаад хайрлачихсанаа
Сэн сэнхэн үгүйлдэгээ бичээд
Сэвшээ салхинд хайртыг минь
Ирүүлээч хэмээн өөрийн эрхгүй шивнэв
Инээмсэглэлийг нь бодход зүрх минь дэглөн
Өнчин сандал дээр хүлээн суухдаа л
Өнүүх навчаа харин талын салхиар
Дайгаад явуулчихсан гэв гэнэт
Дэндүү хийсвэр үйлдлээсээ ичих шиг
Дэндүү холын инээмсэглэлийг горьодхдоо баярлах шиг
Босоод буцаад алхлаа гэвч, салхи сонорт минь
Битгий яв, эргээд хар гэж шивнэхэд
Тээнэгэлзсэн хирнээ эргээд хартал
Тэр хөвгүүн илгээсэн навчыг минь барин инээмсэглээд
Хором хормоор дөхөж байлаа над руу
Хэсэг гайхсан сэхээрч эргэн тойрноо хартал
Модноос навчис хайр болон бударч
Мөнөөх уйтай гудамж биш
Төсөөллийн минь хайрын гудамж угтав
Тайвуу намуунаар салхи бидэнд баяр хүргэж
Мөнөөх хөвгүүний энгэрт навчаа зүүж өгөөд
Мөнхөд минийх гэж захиад гараас нь хөтлөх яг тэр агшинд
Нөгөө л янзаараа сэрүүлэг дуугаран
Нойрон дундахь жаргалын төгсгөл болон дуудлаа

Чамайгаа санана

Чамайгаа санана
Хавар болохоор санана

Шүд өвдөхөөр санана
Өвс ургахад санана
Өглөө босоод санана

Ажилдаа явахдаа санана
Ажлаас хоцорвол санана
Хоцрохгүй байсан ч санана
Чамайгаа санана 
Шувууд нисэхээр санана
Салхи салхилхаар санана
Сарын эцэсээр санана
Сарын дундуур санана
Цалин буухаар санана
Цадатлаа идэхээр санана

Цадахгүй ч байсан санана
Чамайгаа санана 
Хол явахаар санана 
Сар гарахаар санана 
Сар гарахгүй ч байсан санана 
Солонго татахад санана 
Нар мандахад санана 
Цас ороход санана 
Бороо ороход санана 

Зав гарвал санана 
Залхуу хүрсэн ч санана 
Завгүй байсан ч санана 
Чамайгаа санана 
Баяр болохоор санана 
Буурал болсон ч санана 
Баярлаж санана 
Байнга санана 
Айж санана 
Ажилдаа ирэхдээ санана 
Ажлаа тараад санана 
Зам түгжирэхэд сананана 
Автобус ирхэгүй бол санана
Такси зогсохгүй бол санана 
Зүгээр явж байхад санана 
Зүг зүг рүү харахад санана 
Намар санана 
Зун санана 
Насаараа санана 
Чамайгаа санана 
Чамайгаа би байнга санана

Өчигдөр

Өчигдөр
Он цаг хугацааны уртад 

Ододтой ярилцахад чи л дэргэд минь байсан 

Омог бардам нөхөр минь чи байсан 

Одоод явж байгааг чинь мэдэрсэн гэвч итгээгүй 

Оногдох тавиланг хүлээгээд л би суусан 

Орчлонд ганц андыгаа холдож байгаад би харамссан 

Гутарсан уусан гудамжинд гарсан 

Гурван нарны хооронд амьдрал минь нүдний минь өмнө сөнөж байгааг харсан 

Сагасан сэтгэлээс сайн нөхөр минь одсон 

Санах зүрхнээс чи хийссэн гэвч
Андын хайрыг чинь
Арван жил санасан ч чи ирээгүй
Амгалан төрхөө бодолд мөнхрүүлчихээд явчихсан
Агсам занг минь номхотгох үгсээ
Архины шилэн дээр бичээд зугтчихсан
Тэр л өглөө сэрээд л би түүнийг харсан
Тэр даруйдаа усанд живихийг би хүссэн
Уйтгар гунигаа угаахыг хичээсэн
Урам минь хугарч өөрийгөө үзэн ядсан
Уур минь шатаж нүүрээ хутгаар сийчсэн
Ухаан минь орж гарсан мансуурсан
Уужим бодолд минь нар гийгээгүй шөнөөрөө л байсан
Тэр одтой шөнө хэвээрээ л байсан
Тэнэг би хараад сувдан нулимс унагасан
Оргилсон чарласан үснээсээ зулгааж толгойгоо шаасан
Оршуулахыг хүссэн ч чадаагүй
Харин бодлоос гарахгүй дүр чинь хаашаа ч юм үргэхэд
Харцанд минь одод харагдахаа байсан
Хаалгыг минь тогшоод ахиад чи ирсэн
Хайр минь хүрч тэврэхийг оролдсон
Хачин их баясаж зүрхэнд гийсэн
Харанхуйг марттал хагарталаа би баяссан
Яг одоо чи минь дэргэд наран ургахыг хүлээж сууна
Яагаад ч юм би чамаас салахгүй гэж гарыг чинь атган бодлогширно
Ялалт гэж байхгүй хожигдол ч мөн адил
Ямх ч холдолгүй найз минь чи байхад л болно
Хэзээ ч чамаас холдохгүй бас гомдоохгүй
Хэтэвч дүүрэн мөнгөөр ахин арилжихгүй
Хэний ч өмнө би байж чамайг халамжилна
Галт сумны өмнөөс үл айн чамайг хамгаална
Ганц олдох амьдралдаа андынхаа төлөө үхнэ сэхнэ
Үгүйрэхгүй хоосрохгүй чи байхад
Үгийг чинь сонсох л хангалттай надад

shine



Түмэн өнгийн бодолууд ар араасаа цуварч
Түгших эмзэг сэтгэлд жаргалт зовиур болохуйяа
Түймэрийн гал адил дурлал зүрхэн тушаа дүрэлзэж
Түрэн довтолгосоор сэтгэл юуг минь эзэмдэнэ
Бүхий нандин дурсамжууд бодолоос минь арчигдаж
Бүрэнхий байсан амьдралд хайрын нар гийхүй
Буйдхан орших ирээдүй алган дээр минь бууж
Буун дуунаар зууднээсээ цочих шиг болмой
Нэрмэлийн амтанд шунаглаж хээр хөлчүүрэн хонох шиг
Нэхэл ихтэй хайр минь тэнгэрийн зурвасруу тонилмой
Нэхмэл цамцны зангилаа шиг сэтгэлийн шарх хөвөрхөд
Нэргүй захидалууд шатаж чамтай л цуг улдэмой
Жаргалын ганц дэлбээнд бие цогцосоо даатгах шиг
Жавартай голын эхрүү хөл нүцгэн жирийхэд
Жатагийн хорлолд өртсөн бөөгийн сүнс амирлах шиг
Жавхалант амрагийн дүр нүдний цөцгийнд шингэмой.

bish bish

Хэрвээ чи надад дасаж дурласан бол 
Хэрэггүй дээ залуу минь эртхэн сэтгэлээ буцаа
Хэтэрхий их оройтвол жүжиг болон хувираад
Хэтрүүлсэн зүрхнээс чинь нулимс урсах болно
Дураар өссөн миний бодол ондоо
Дуугүйхэн ирчихдэг тэр л жаргалд итгэдэг
Дурсаад хоцордог тэр л шаналалд ганцаарддаг
Дусал нулимсны шорвогт ангадагаа
Хэтэвч дүрэн мөнгөнд минь
Хийсвэр сэтгэлээр бүү шунагла тэр дурлал биш
Хээнцэр төрсөн зүсэнд минь
Хээгүй хайраар бүү зочил тэр дурлал биш
Анх догдолсон мэдрэмжээрээ л
Алсдаа намайг хайрла тэр дурлал
Аажимдаа төрдөг увьдаснаас
Алхам холдоод хар тэр чинь би
Учирлын гудманд хараа булаасан тэр л хархүүг хайрлахаас
Удаан цэнгэлд хорогдож дассан чи надад хэрэггүй ээ
Ургах нарнаар зүүдэлж сэрдэг тэр л хөвгүүнд дурласнаас
Уртхан шөнүүдэд энгэр зөрүүлсэн чамд бишээ
Зүрхэнд хоногших тэр л дүрийг чамаас хайдгаас
Зөрүүдлэн эрхэлдэг хонгор аалийг чинь биш
Зуны үдшээр сэтгэл булаасан чамайг хайрладгаас
Зуун жилийн ханилгаанд чинь биш ээ
Дурлалын тухай бодол минь ийм болохоор
Дулаахан сэтгэлдээ анхны учралаа сана
Яг тэр үед үнэн дурласан бол
Яахын аргагүй чи миний хань мөн.
Цагийн уртад татагдах сэтгэлийг чинь
Цагаахан хайр гэж би харахүуй ойлгохгүй
Цал буурал болсон ч өнөөх дурлалаараа л дурла
Цайлган чамайгаа орхиж өөр нэгнийг харахгүй ээ

ner uguugui l de


Орь ганцааранг минь бүү орхиоч энэ харанхуйд
Орилж хашгирч ч болохгүй энэ бүгчимхэн зайнд
Хүсч мөрөөдсөн бүхэндээ хүрэх яг тэр мөчид
Хүнийрхэж намайг юунд орхиж одоо вэ чи
Чамайг санаж зүрхэндээ би зөндөө уйлсаан 
Чин үнэндээ нүдний нулимс дууссан болоод л тэр 
Гараа сунгаж намайг татах болов уу гэж 
Ганцаардалаасаа илүү бодсоон би
Одоохон эргээд ирнэ гэж чи надад эцсийн удаа хэлсэн 
Одоо хүртэл тэр л ялдамхан дуун чинь сэтгэлд эгшиглэсээр 
Орь ганцаар зүрхэнд минь жингэнэсээр 
Орой өдрийг ялгалгүй төөрч л явна даа
Би хүлээсээр ... 
Байз чишшшш...
Энэ чинь нэг л танил үнэр 
Эргээд ирлээ гэж үү дээ чи 
Үгүй ээ би ганцаардалаасаа болж 
Галзуурч буй нь энэ байх 
Одоо байтлаа бүр хий юм сонсож үнэртдэг боллоо гэж үү 
Одноос одонд дамжсан хайран залуу насандаа ингээд 
Галзуу солиотой хүн болчихлоо гэж үү ? Үгүй ээ...
Тийм байх учиргүй үгүй ... үгүй ... үгүй 
Тэр минь ирнэ заавал ирнэ 
Тэвэрч намайг үнсэнэ 
Тэгэж их удаан хүлээлгэсэндээ уучлалт эрнэ
Эхэндээ би хатуу хандана хэ хэ хэ 
Тийм би яг тэгнэ
Харин хайр минь дотроос хатгаж 
Хайлан эрхэлж уйлах вий дээ
Хан хорвоод эр хүн болж төрчихөөд 
Хар нулимсаа түүндээ үзүүлэх вий дээ
Яадаг юм гээд тэсээд нэг удаа тэсээд гарах юм шүү 
Яс минь үйртэл зүрх минь шаналж байсан ч
Янагхан тэрнийхээ өмнө
Яав ч тэгэж болохгүй 
Харин тэр минь яах бол
Хад чулуу мэт байсан цээжийг минь дэрлээд 
Хайрт минь чамайгаа зөндөө санасан шүү гээд 
Хацарыг минь илэх байх ...
Эсвэл тэр минь ирчихээд
Энэрэл уучлал хүсэж
Эхнэр хүн болсон гээд
Эргэлзэх ч үгүй хэлэх болов уу ? Үгүй ээ... үгүй 
Энэ муу толгойг дээ
Элдвийн муу юм үргэлж сэтгэх юм 
Муу ёртой гэдэг нь 
Мунхаг муу толгой чинь
Болдог бол чамайг аваад хаячихсан даанч
Түүнийгээ харах нүд, уруул
Ухаан балартам сайхан үнэрийг 
Үнэртэж, харж , мэдэрч чадахгүй болчихно
Тэр нэгэн намрын үдэш анх тэрнийхээ уруул дээр үнсэж байж билээ
Тэр үдшээш хойш мөн ч удаан хугацаа өнгөрч дээ
Одоо нэг бодоодхоё 
Олхиогүы толгой минь одоо ч чиний тус гарах нь 
Од тоолж толгой гашилгадаг шиг ээ
Одоохон бодоод орхи гэм
Ээ муу адгын толгой 
Идэх юм бодохоо болиоч дээ
За за 
Нэг иймэрхүү бодсоор 
Эргүү толгойтойгоо муудсаар 
Энгийн нэг өндөр өнгөрөх шив дээ
Би хүлээсээр л ...
Зүрх минь цохилсоор 
Үргэлжлжл бий...

Согтуу найрагч би


Согтуу найрагч би 
Согтохоороо солио минь эхэлж 
Сартай би ярилцдаг 
Салхитай би нөхцөж 
Шүлэгээ бас тэрлэдэг 
Унаталаа их уухгүй ч 
Ухаанаа сийртэл уух би дуртай
Уужим болж дотор минь онгойдог болохоор 
Ус шиг тунгалаг тэр идээнд би хайртай
Яадаг юм би
Сархадын сайханд мансуурч 
Сайхан бүсгүйд дурладаг 
Уяхан биеийг нь ширтэж 
Уруулынх нь амтыг төсөөлдөг 
Ямхын төдий зайнаас 
Янаг сэтгэлийг нь мэдэрч 
Ялдам лагшинг нь илбэдэг 
Яг үнэндээ би түүнтэй хурьцдаг 
Чөтгөр шүглэсэн найрагч 
Чөдөр алдуурсан адуу шиг болдог 
Амтлаг бүхнийг амсуулдаг учир 
Архинд би дуртай бүр хайртай
Согтуу гуйвж явахад минь
Сор бүсгүйчүүд араас минь хуйлардаг 
Соёлгүй бүдүүлэг араншинд минь биш 
Сондор шүлгэнд минь гүйлддэг 
Зарим нэг нь намайг Чойном гэдэг 
Зав нь гарахаараа Пушкин ч гэх юм билээ
Харин би дульдчисан яриагаараа
Хорвоод би цор ганц гэж бардамнадаг 
Дурласан шүү гээд зарим нь өвөрөө нээхэд 
Дуугүйхэн би уруулд нь шүргэдэг 
Дундуурхан орчлонд хөнжил дамждаг 
Дон шүгэлсэн ядруухан эр би биш 
Харцыг минь булааж дурлалыг минь эзэмдсэн нь олон 
Хайрыг минь мэдэрч зүрхийг минь булгилуулсан нь ховор 
Хааяахан эрүүл явахад дагина бууж ирсэн ч
Хархан нүд минь дагаж шүлс минь урсдаггүй солиот
Харин согтож муудсан явахад 
Харанхуйн эзэн буугаад ирсэн ч би дурлана
Сархаданд мансуурч ухаан дулимаг гэлдрэхэд
Сарнаас бусдыг би шүлгээрээ эзэмдэнэ
Архи гэдэг сайхаан сайхан 
Амраг бүсгүй ч бас уяхан 
Гэхдээ би бол Би... өөр хэн ч биш 
Гэрэвшиж тэрлэдэг энгийн нэгэн найрагч

Чи минь хайр бас гуниг 2012-03-26 20:47


Чи минь нартай бороо
Миний зүүдэн яанаг
Маргаашгүи өчигдөрийнх

Эхнийх бас эцсийнх

Элэг зүрхний эрлэг Уучилж чадахгүй учрал
Санах эрхгүй шаналал
Чи мини хайр бас гуниг...

Миний xaup



Надаас чи  юу хүснэ  вэ ?
Охи шиг халуун дурлал  
Охин шиг эмзэг хайр
Эгэл даруу энхрий сэтгэл 
Эсвэл  эвий эрх нэгэн зүрх,
Цаг хугацааг  алгасан чи 
Миний дэргэд ирчихээд
Цааш нь юу болохыг мэдэхгүй
Надаас чи юу хүлээнэ вэ?
Хайр аа амлаагүй  жаалхан минь
Хүслээ тэвчин гуниглаж байх шиг
Алт шиг залуу насыг минь 
Агшин зуур гүйцээн
Айдас шаналал бүхэнтэй хамт 
Аз жаргал бэлгэлэж ирсэн
Миний бяцхаан  чамайг аа
Зүрхэндээ чангаар тэврээд
Зүүдэний ертөнцдөө умбахсан  
Цаг хугацааны эзэн болчихоод
Чамдаа инээд бэлэглэхсэн... 
Уйлахгуй гэж надад амлаач
Ухаарах өдөр чамд ирнэ
Жаргал аа биш чамайг хайрлаад
Жаалхан минь чамаас хагацаяа
Үлгэр эхлэх цагаар
Уулзаж байна аа зүүдэндээ
Үдэшийн саран авхайгаар
Үнсэлт илээж байна аа OxuH минь...

Шилэн хорго


Дарс шиг амттай чамд мансуурч
Сормуус цанатах өвөл би явлаа
Дураар эрхэлж тэвэрч үлдсэн шөнүүд
Шилэн хоргоны цаана дулаахан
Хархан нүд чинь гижиг төрүүлэхэд
Ичгүүргүй саран хүртэл дурладаг
Тэр жижигхээн бидний оромжинд 
Чамайг инээхэд одод баясдаг 
Дурлаж ханахгүй чиний үнэртэй,
Зүүдэнд илбэх салхинд би хайртай
Ганцхан чиний л тухай байдаг
Шүлэг минь надад хайртай
Чинийх байсан зүрхээ үүрээд
Цас хаялуулан ганцаар би явлаа
Ширхэг болгон адилгүйн тоогоор
Чамайг би санасан хайрт минь
Удахгүй цаг ухрах тэр мөчид
Чамд амласан үдэшээ сануулж 
Сахиусан тэнгэрүүдээр элч илгээе
Шилэн хоргондоо дарс шимэе

Үнэний эрэлд


Дээд хүчит  мөнх тэнгэр
Дэргэдэх  хаадуудтайгаа хэлэлцэж 
Хумхийн тооснуудыг илбэдэн шившэж
Хөвчин дэлхийг бүтээсэн гэлтэй 
Хамаг бүхний эзэн,  хүчит мөнх тэнгэр
Хажуу дахь түшмэдүүдтэйгээ хэлэлцэж
Хэрэг болгон зарлиг буулгаж
Хөрс  дэлхийг мутарласан гэлтэй...
Төрүүлсэн хаадуудынхаа тус дэмээр
Түмэн янзын сүнсэн биэтүүд
Өвөр хоорондоо өрсөлдөн байж
Өнгөт орчлонд төрөл өө олдог байх 
Магадгуй   тэдгээр  хаадууд нь ч гэсэн 
Мөнх  тэнгэр  эзэндээ таалал олох гэж 
Эвсэж хоорондоо  нэгддэг  байх, эсвэл
Тэрсэж  бие биетэйгээ тэмцэлддэг байх... 
Хүмүүн заяаг эзэн тэнгэр таалсан гэлтэй
Хүсэл мөрөөдөлийнх нь нэг ч байж болох 
Хайр энэрэл ээ харуулсан ч байж болох  
Хачирхаж сонжсон туршилт ч байж болох  
Аль нь ч байсан  нууцыг бид мэдэх эрхгүй , эс бол 
Амьдрал  утга аа алдаж, бид төрөх шаардлагагүй  
Дээд тэнгэр биднийг ивээсэн учир нь 
Дээдэсүүд минь биднээс төрдөг гэж найднам
Хүчит тэнгэрийн хойморт заларах
Хүндтэй хаадынх нь нэг гэж итгэнэм... 
Хорвоогийн  эзэн мэт дураар аашилж
Хүмүүс өөрсдийгөө шүтэх болжээ  
Хатан дэлхийг дур мэдэн эзэгнэж 
Хашаа хороо хатгалцаж эхэлжээ
 Хөрст  дэлхийг хөндийлөн сэндийлж
Араатан амьтадыг алж устган 
Дур хүсэл , шунал аа хангах гэж
Тэвчишгүй авир аашийг гаргадаг гэлтэй
Үр удам аа үлдээх  үүрэг ээ умартан
Үүрээ устган, үндэс мөчир өө тасдан байж
Өндөр дээд тэнгэрээс илүүтэй
Өөрсдөө тэд өөр нэгэн гариг бүтээх гэж
Өдөр шөнөгүй улайран тэмцэлддэг гэлтэй  
Үхэл л тэднийг  инээмсэглэн угтаж  
Өчигдөрөөс бид ухаантай байгаагүйг
Үлгэр болгон бидэнд үлдээдэг байх 
Үлэмж гэгээрлийг олсон онгодууд 
Өршөөлт эзэнээсээ бидний өмнөөс
Өдөр бүр уйлан залибарцгааж  
Өршөөл эрэн сөхөрдөг байх  
Эргэж бидэнтэй уулзах гэж 
Элч улаачдаа сонгодог байх
Үнэний эрэлд хатах зовлонд
Өөрсдөө л бид унацгаадаг байх 
Өршөөлт тэнгэр хүмүүнийг уучил 
Өнөөдөрөөс эхлэн учиртай амьдрая...