Sunday, April 1, 2012

Хавар чи тавтай морил !


Жингэнэх мөсөн хатагтайг үдэж 
Хавар чи надтай мэндэллээ
Мандах нарыг чинь яаран угтаж
Цонхоо дэлгэж чамтай мэндэллээ 
Урин салхинд  чинь илбэдүүлж
Уяхан  тансаг үнэрт чинь дурлан
Яргуй  цэнхэр цэцэгсийг чинь бодон
Сэтгэлдээ дуу аялан чамтай мэндэллээ
Аяа чиний тунгалаг туяанд дурласан
Атгахан зүрх минь хөгжин баясана
Сэргэлэн бяцхан шувуудын жиргээнд 
Чамд зориулж энэ шүлгийг тэрэллээ... 

No comments:

Post a Comment